КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр 2022


0:00
/
КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр 2022
 
Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүний зорилтын нэг нь залуу улс төрчдийг дэмжих, тэднийг улс орныхоо улс төрийн шийдвэр гаргах төвшинд хариуцлагатайгаар ажиллахад нь бэлтгэх юм.
 
Энэ хүрээнд бид 2022.08.10-16-ны хооронд долоо дахь жилдээ "КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр"-ийг зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрээс онцгой мэдлэг чадвартай залуучуудыг цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болох залуусыг шалгаруулж, хүний эрх, засаглал, эдийн засаг, улс төрийн намууд, олон нийтийн ажил, аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг бэхжүүлэх сургалтад хамрууллаа.
КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран оролцсон зохицуулагчид, багш нар мөн оролцогчдодоо баярлалаа.
 
Beim 7. Konrad-Adenauer-Stiftung-Political-Empowerment-College befassten sich die Teilnehmerinnen und Teilnehmer mit aktuellen Paradigmenwechsel, die die Gesellschaften und die Politik weltweit beschäftigen.
Darüber hinaus erfuhren sie, welche Schlüsse aus öffentlich zugänglichen Regierungs- und Verwaltungsbudgets gezogen werden können. Zudem wurden Kampagnen für Soziale Medien entwickelt und politisches sowie gesellschaftliches Engagement thematisiert.
Unser Dank gilt allen Dozenten und Dozentinnen!