МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ

134 Үзсэн тоо
Нийтэлсэн 18 May 2020 / In Засаглал

⁣"МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ"

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, Конрад-Аденауэр-Сан хамтран Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.



Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажил явагдаж байгаа энэ үед хоёр байгууллагын зүгээс төрийн байгуулалт, ардчиллын үнэт зүйлс болон өнөөгийн тулгамдсан асуултуудыг энэ чиглэлээр судалгаа шинжилгээнд төвлөрөн ажилладаг эрдэмтдийн дунд мэтгэлцээн хэлбэртэйгээр эерэг болон сөрөг талуудыг харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой уг хурлын мэдээллийг зохион байгуулагч хоёр байгууллагын төлөөллүүд болох МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Др.проф. Ж. Төртогтох болон Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг нар хүргэснийг мөн уг хурлын "Орон нутагт илүү эрх мэдлийг өгөх нь" сэдэвт мэтгэлцээний панелистээр уригдан оролцсон С. Дэмбэрэлийн яриаг МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг сурвалжилсаныг та бүхэндээ хүргэж байна.
2017 оны 05 сарын 30

Дэлгэрэнгүй