Алгоритмд суурилсан шийдвэрүүд: Ил тод, нээлттэй байдал ба байнгын хяналт


0:00
/

pdf унших - Алгоритмд суурилсан шийдвэрүүд: Ил тод, нээлттэй байдал ба байнгын хяналт

Алгоритмд суурилсан шийдвэр гаргах системүүдийг „ил тод“ байлгах ёстой гэсэн шаардлагууд байнга тавигддаг. „Ил тод байдал“ гэсэн энэхүү ухагдахууныг харин маш олон янзаар тайлбарлах нь бий. Жишээлэхэд тухайн систем „бие даан“ суралцахад шаардлагатай өгөгдлийн талаар ерөнхий мэдээлэл, өгөгдсөн мэдээлэл шийдвэр гаргахад хэдий хэмжээгээр нөлөөлж байгааг тайлбарласан тайлбар, алгоритмын кодыг олон нийтэд нээлттэй болгох гэсэн шаардлагуудыг энд дурдаж болно. Энэ шаардлагуудын дундаас хамгийн сүүлд дурдагдсан кодыг олон нийтэнд нээлттэй болгохыг шаардаж буй энэ шаардлага нь ил тод байдлыг бий болгох гэсэн энэ зорилгод тэр бүр нийцдэггүй. Учир нь алгоритмын кодыг роман мэт чөлөөтэй унших боломжгүй, нөгөөтэйгүүр программ хангамжийн компаниуд нь байгууллагын нууцлалыг хадгалахын тулд кодлолыг албаар маш төвөгтэй болгох боломжтой байдагт оршино. Googlе-ийн хайлтын системийн „Page Ranks“ буюу вэб хуудсыг эрэмбэлэхдээ хэрэглэж буй алгоритмыг олон нийтэд хүргэсэн нь вэб хуудсыг ажлуулж байгаа байгууллагууд олж авсэн мэдээллээ овжиноор ашиглахад хүргэснээс бус нийгмийн зүгээс тавьж буй хяналт сайжирахад тэр бүр нөлөөлөөгүй. Зарим тохиолдолд „ил тод бус байсан“-аар арга заль хэрэглэхээс сэргийлэх боломжтой байх талтай.